Анги дүүргэлт ихтэй ч хүүхэд бүрийг ээлжит хичээлээр хөгжүүлэх боломжтой.

Анги дүүргэлт ихтэй  ч хүүхэд бүрийг ээлжит хичээлээр хөгжүүлэх боломжтой.

/Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Д.Нансалмаа/

Манай улсын боловсролын тогтолцооны бодлого нь нэг багшид цөөн хүүхэд оногдох боломжгүй өөрөөр хэлбэл нэг багш 40 болон түүнээс ч олон хүүхэдтэй  нэг  зэрэг хүрч ажиллах боломжгүй.
Гэтэл багш бүхэн ээлжит хичээлээрээ хүүхэд бүрийг хөгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байдаг. Иймд хүүхдийг өөрсдөөр нь бие даалган ажиллуулж, өөрсдөөр нь үнэлүүлж сургах нь хүүхэд бүрийн сурч мэдсэн зүйлийг хянах боломж олгодог.
Сургалтын үр дүнтэй арга хэрэгслийн эрэл хайгуул сурган хүмүүжүүлэх ухааны түүхийн туршид үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү танилцуулж буй хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи нь монгол хүүхдийн онцлогт тохирсон, хүүхдийг өөрсдөөр нь чиглүүлж, мэдлэг бүтээх үйлд нь харилцан туслалцуулж, бие даалган ажиллуулснаар сурсан мэдсэн зүйл нь чадвар, дадал болон төлөвших боломжтой оновчтой аргуудын нэг юм.
Сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан гол агуулгуудаар дамжуулан сурагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь дараах 3 үе шаттай хэрэгжих үйл явц юм. Үүнд:
1. 
   Хүүхэд бүрийг оношлох
2.
    Оношилгооны дагуу хүүхэд тус бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулах
3.
    Төлөвлөгөөндөө тулгуурлан хүүхэд бүрийн чадварт тохиросон даалгаврын сан боловсруулж сурагчдаар бие даалган ажиллуулж үр дүнг нь өөрсдөөр нь болон бусдаар нь үнэлүүлэх  зэрэг болно.
Энэ удаад ээлжит хичээл дээр даалгаврын сангаар дамжуулан хүүхэд бүрт хэрхэн хүрч ажиллаж байгаа энгийн арга туршлагаасаа санал бодлоо хуваалцъя.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй туршлагын аргачлалаас:
 Хичээлийн 40 минутын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхээр бэлтгэл сайтай хичээлээ зохион байгуулах нь сурагч нэг бүрийг хөгжүүлэх үндэс болдог гэж үздэг. Үүний тулд нэгж хичээлийн сэдэв бүрийг судалж эхлэхийн өмнө тухайн сэдвээр эзэмших мэдлэг, чадварын жагсаалт гарган, сурагчдыг тодорхой зорилготой  ажиллуулахад анхааран, үр дүнг нь тооцож хэвшсэнээр сурагчдын сурлагын 100 %-ийн амжилттай, 48-аас дээш хувийн чанарлаг  үнэлгээтэй  шалгагдаж байгаа болно.
Ялангуяа сүүлийн үед сурагч бүрийг 3 үе шаттай оношилж, түүнд үндэслэн төлөвлөгөө боловсруулан, даалгаврын сангаар хөгжүүлж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.
 
Оношилгоо хийх:
Сурагч бүрийн мэдлэг, чадварыг зөв оношлох  нь эмч хүн өвчтөнөө  оношилж, тохирсон эмчилгээ хийдэгтэй адил юм. Багш хүн сурагчдаа зөв оношилж байж түүнд тохирсон даалгавраар сурагч нэг бүрээ хөгжүүлэх учиртай.
Оношилгоог үнэн зөв тогтоох нь дараагийн үйл ажиллагааг төлөвлөн, тохирсон даалгавраар дамжуулан амжилттай суралцахад нь дэмжлэг болох  учраас оношилгоонд чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө хуурахгүй, бусдад саад болохгүй байхыг ойлгуулснаар оношилгоо оновчтой болдог.
Оношилгооны эхний шатанд стандартад тусгасан  гол агуулгын дагуу ерөнхий байдлаар агуулгыг цэгцлэх, харьцуулах, дүгнэлт хийх хэмжээнд өөрөөр хэлбэл Блумын таксономоор бол 4-6-р түвшинд оношилно.
1-р шатны оношилгооны агуулгын хүрээг өөрчлөхгүйгээр  тухайн сурагчийн гүйцэтгэж чадаагүй асуудлуудыг түүн авч, улам нарийн задалж сэргээн сануулж болохоор түвшинд даалгаврыг боловсруулан 2 дахь оношилгоог хийдэг.
3-р шатанд  тухайн сурагч өмнө судалсан агуулгын хэмжээнд бичиж, тайлбарлаж, эргэцүүлж, зөв хариултыг сонгож, зөв харгалзууулж чадахгүй бол бэлэн эх өгөөд уншаад бичих, уншаад ярих, гол санааг оновчтой илэрхийлж чадаж байгаа эсэх зэргийг   оношилсноор цаашид ямар даалгавар дээр, ямар үйлдэл хийлгэвэл   үр дүнтэй суралцаж болохыг оношилдог.
 
Төлөвлөгөө боловсруулах:
Оношилгооны үр дүнд тулгуурлан багшийн зүгээс хүүхэд нэг бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөө хийхдээ багш хүүхдийн мэдлэг, чадвар бүтээх үйлийг дэмжихэд туслах байдлаар төлөвлөнө. Аль болохоор  хичээлүүдийг  интеграцчилах нь хүүхэд хөгжих цаг гарахад дөхөмтэй . Жишээлбэл: Монгол хэлний хичээлээр эзэмшүүлэх чадварыг түүхийн эх дээр ажиллуулахаар  багш нар хамтарч төлөвлөгөөгөө боловсруулснаар сургалтын төлөвлөгөө ёсоор 2 цаг судалдаг хичээлийг өдөр бүр судлах боломж бүрдэж, цагийн хувьд хоцрогдол арилгах бүрэн боломжтой болж байна. Мөн 9-р ангид уран зохиолын хичээлээр судалдаг Монголын нуц товчоо зохиолыг 8-р ангид судлахаар төлөвлөснөөр Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн түүхтэй холбогдож хичээлүүдийг уялдаа холбоонд нь судлахад дөхөмтэй байна.

 
Даалгаврын сан боловсруулах:
Хүүхэд бүрийн чадварт тохирсон даалгаврыг боловсруулахдаа стандарт болон түүний хүрээнд боловсруулсан хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэнэ.Мөн сурагчдын сонирхол, идэвхийг өрнүүлж, чадах зүйлээс нь эхэлж, цаашид хүндрүүлэх журмаар даалгавраа боловсруулна. Даалгаврыг оноожуулан тухайн өдрийн норм болгон сурагчдад өгнө. Энэ нь өөрт оногдсон нормоо түргэн хугацаанд хийгээд дараагийн багшаас даалгавраа авч  ажлаа амжуулах гэсэн ихэнх сурагчдын сэтгэл зүйн онцлогт  тулгуурласан болно.
Сурагчдын ажиллах даалгаврын сан нь сурагч өөртөө тохируулан сонгох боломжтой, бүлэг, нэгж сэдвийг судалсны дараа сурагчийн мэдлэг, чадварыг оношлох сорилтой холбоотой байна.
Даалгаврын санд бичих чадварыг хөгжүүлэх даалгаврыг тайлбарлан бичих, асуултад хариулж бичих, гол санааг олж бичих, эх эргэцүүлэмж зохиож бичих, захидал, албан бичиг бичих гэх мэтээр олон хувилбартай оруулснаас гадна бичсэн зүйлээ заавал бусдад ярьж өгөх ба бусдаас санаа авсан зүйлээ нэмж тэмдэглэх, сурагчид өөрсдийгөө болон бусдыг үнэлэхээр тусгасан нь сурагчдын бие дааж ажиллах чадварт ихээхэн нөлөөтэй.
Дээрх байдлаар сурагчдыг оношилж, төлөвлөж, даалгаврын сан боловсруулахад эхний удаад цаг их орох боловч бэлтгэлийг хангасны дараа багшийн хөдөлмөр маш их хөнгөвчлөгдөж, хэрэгцээ багатай бичиг цаасны ажлаас салахад үр дүнгээ өгч байна.
 
Боловсруулсан даалгаврын санг ээлжит хичээлд ашиглах
Манай улсын боловсролын тогтолцооны бодлого нь нэг багшид цөөн хүүхэд оногдох боломжгүй өөрөөр хэлбэл нэг багш 40 болон түүнээс ч олон хүүхэдтэй  нэг  зэрэг хүрч ажиллах боломжгүй.
Гэтэл багш бүхэн ээлжит хичээлээрээ хүүхэд бүрийг хөгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байдаг. Иймд хүүхдийг өөрсдөөр нь бие даалган ажиллуулж, өөрсдөөр нь үнэлүүлж сургах нь хүүхэд бүрийн сурч мэдсэн зүйлийг хянах боломж олгодог.
Сургалтын үр дүнтэй арга хэрэгслийн эрэл хайгуул сурган хүмүүжүүлэх ухааны түүхийн туршид үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү танилцуулж буй хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи нь монгол хүүхдийн онцлогт тохирсон, хүүхдийг өөрсдөөр нь чиглүүлж, мэдлэг бүтээх үйлд нь харилцан туслалцуулж, бие даалган ажиллуулснаар сурсан мэдсэн зүйл нь чадвар, дадал болон төлөвших боломжтой оновчтой аргуудын нэг юм.
Сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан гол агуулгуудаар дамжуулан сурагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь дараах 3 үе шаттай хэрэгжих үйл явц юм. Үүнд:
4.    Хүүхэд бүрийг оношлох
5.    Оношилгооны дагуу хүүхэд тус бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулах
6.
    Төлөвлөгөөндөө тулгуурлан хүүхэд бүрийн чадварт тохиросон даалгаврын сан боловсруулж сурагчдаар бие даалган ажиллуулж үр дүнг нь өөрсдөөр нь болон бусдаар нь үнэлүүлэх  зэрэг болно.
Энэ удаад ээлжит хичээл дээр даалгаврын сангаар дамжуулан хүүхэд бүрт хэрхэн хүрч ажиллаж байгаа энгийн арга туршлагаасаа санал бодлоо хуваалцъя.
Нэгэнт стандарт хөтөлбөрт баригдаж, олон хүүхэдтэй зэрэг ажиллах тул эхлээд бүх хүүхдэд ижил түвшний даалгавар өгдөг. Харин даалгавар нь бүх хүүхэд бие даан хийж чадахаар энгийн байх учиртай. Хэрэв сурагч даалгавраа хийж чадахгүй бол хаанаас мэдэж болохыг багш зөвхөн чиглүүлж өгнө.
 Үүний тулд мэддэг сурагчаас асууж болно, интернет, сурах бичиг,  бусад эх сурвалж ашиглаж болно. Миний тухайд урьдчилан мэдээллийн сан тусламжийн сан бэлтгээд / би тусламжийн сан гэж нэрлэдэг/ түүндээ хэрэгцээтэй мэдээллүүдийг багтаасан байх ыг  илүү үр дүнтэй гэж үздэг.
Хоол хийж сурч байгаа хүүхэд эхлээд давсаа тохируулахгүй байх, жорыг нь тааруулаагүйгээс хоол нь амтгүй болох, түүхий болох ч магадлалтай байдаг. Яг үүний адил бие даан даалгаврыг хийх явцдаа хүүхдүүд хүнээс асуухыг их урьтал болгодог. Явцын дунд тусламжийн сан бусад эх сурвалжийг ашиглан бие даан ажиллах чадвартай болдог.
Миний тухайд 40 минутын туршид хүүхэд бүр 4 онооны даалгаврыг заавал хийхээр төлөвлөдөг. Харин даалгавраа богино цагт амжуулсан сурагчид өөрсдийн сонирхсон даалгаврыг сонгон хийх боломжоор хангадаг.
Эхний 3 онооны даалгавар нь хөтөлбөрт тусгагдсан агуулгаар дамжуулан ихэвчлэн бичих даалгавар байна. Даалгаврыг яаж хийх заавар тодорхой байх тул сурагчид бие даан хийгээд чадахгүй зүйл гарвал бусдаасаа болон тусламжийн сан ашиглан хийгээд самбарын өмнө гарч дараагийн сурагчийг хүлээн зогсох явцдаа ярих бэлтгэл хийнэ.
 Дараагийн сурагч гарч ирсэн тохиолдолд харилцан даалгавраа хэрхэн хийснээ үзэж, найзаасаа санаа авах зүйл байсан бол тэмдэглэж авсан ч болно. Ийнхүү  хос хосоороо хоорондоо ярилцаад 1 оноогоо авна.
Багшийн бэлтгэсэн дүнгийн хүснэгтэд сурагчид харилцан биенээ үнэлж оноогоо бичих тул үнэлэхэд цаг хэмнэхээс гадна сурагчид өөрсдийгөө болон бусдын хийснийг үнэлэх арга барилд суралцах сайн талтай. Мөн багшийн ажилд ч тус дэмтэй.
Сурагчид  суухдаа нэмэлт даалгавраас сонгож аван дараагийн даалгавраа хийнэ. Сонгох даалгавар нь зурах, эх зохиох, зураг дээр ажиллах, оёх, нэхэх, наах зэрэг сурагчид сонирхлынхоо дагуу сонгон хийж бүтээл хийх даалгавар байх тул сурагчид дуртай зүйлээ хийх гэж яардаг. Хэрэв тухайн цагтаа амжихгүй бол дараагийн хичээл дээр үргэлжүүлэн хийсээр бүтээлийн сантай  болно.
Сурагчид хийж бүтээснээ хараад түүгээрээ бахархах, улам ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй болно. Сонирхсон зүйлээ хийдэг тул хичээлээсээ залхахгүй, хичээлдээ сонирхолтой болсноор сурлаганд нь ахиц дэвшил гарч байгаа болно.
Ийнхүү даалгаврын сан дээр ажиллах явцад даалгаврууд нь асуудлын голыг олох, харьцуулах, нэгтгэн дүгнэх, зохион бичих, өөрийн үгээр тайлбарлах зэрэг боломтой байх тул хүүхэд энэ талаар хөгжих боломжтой. Мөн хоорондоо хичээл бүр дээр ярилцах тул ярих чадвар сайн хөгждөг.
Шинэ арга барилын эрэлд багш бүхэн мориндоо мордож байгаа цагт энд тэнд цухалзаж байгаа шинэлэг гэмээр арга туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж байгаа үед олон багш нар ирж хичээлд сууж , хийж бүтээж байгаа зүйлийг маань үзэж харан авч хэрэгжүүлэхэд боломжтой, үр дүнгүй бичиг цааснаас салах боломжтой, багшийн ажлыг ч хөнгөлөх боломжтой юм байна гэж үзэж санал бодлоо солилцож байгаа тул энэ талаар товчхон бичлээ.
Жишээ болгож нэг удаагийн ээлжит хичээлийн даалгаврын санг хавсаргалаа. Багш бүр санаа авч өөрсдийн арга барилдаа нийцүүлэн баяжуулж хэрэглэх нь илүү үр дүнтэй байх болно.

8-р анги. Сэдэв: Түрэгийн хаант улс
Даалгавар:
1.    Түрэг улсын гарал үүслийг өмнө судалсан эртний улсуудын түүхтэй харьцуулан дүгнэлт хийж, өөрийн бодлоо бичээрэй .1 оноо
2.    Түрэгийн хаадын үйл ажиллагааг харьцуулсан хүснэгтийг бөглөж бичээрэй. 1 оноо
Хааны нэр Гол үйл ажиллагаа   Цаг хугацаа Үр дүн /дагавар/ 
Буман
     
Шаболио      
           
3.Түрэг улсын хүчирхэгжилт болон доройтолд нөлөөлсөн хүчин зүйлсийг өөрийн үгээр тайлбарлан бичээрэй 1 оноо
4. Дээрх асуултын дагуу бичсэнээ найзтайгаа харилцан ярилцаж санал бодлоо солилцоорой. 1 оноо
Дээрх 4 онооны даалгаврыг ээлжит хичээл дээр хүүхэд бүр заавал хийж  үнэлүүлнэ. Харин дараах нэмэлт даалгаврыг сурагчид өөрсдөө сонгож хийнэ.  Үүнд:
1.    Түрэг улсын газар нутгийг өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэртэй харьцуулан тоймлон зураарай.
2.    Түрэг улсын хүчирхэгжилт ба бууралт сэдвээр эх / эргэцүүлэмж, шүлэг, эсээ зэрэг бичлэгийн төрлүүдээс сонгон/ зохиож бичээрэй.
3.    Түрэг улсын түүхтэй холбоотой үгийн сүлжээ зохиож бичээрэй.
4.    Түрэг улсын түүх, соёлын дурсгалтай холбогдох бүтээл хийх / баримлын шавар, мод, чулуу, даавуу, цаас, картон, төмөр зэрэг гарын дорх хаягдал материал ашиглах/
5.    Түрэг улсын түүхт хүмүүс, хөшөө дурсгал болон бусад мэдээллийг агуулсан зураг зурах
6.    Нэмэлт мэдээллийг ашиглаж тэмдэглэл хөтлөх . . . гэх мэт
cialis coupons printable open cialis manufacturer coupon 2016
drug coupons go discount prescription drug card
cialis 20mg cialis effet cialis ou viagra
ibuprofen alkohol ibuprofeno ibuprofen 600 mg
escitalopram wiki read escitalopram wiki
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
nurofen femme read nurofen sirop

Фото мэдээ