Шилдэг илтгэл

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологийг хэрэгжүүлж буй туршлага, түүний үр дүн

Энэ хичээлийн жилд дүүргүүдээс шалгарсан 82 илтгэлийг салбар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шүүж дүгнэхэд 1 дүгээр байрт Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн түүх, нийгмийн багш Д.Нансалмаагийн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологийг хэрэгжүүлж буй туршлага, түүний үр дүн” илтгэл шалгарсан билээ. Илтгэлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.  
Гарчиг:
Удиртгал
1. Онолын үндэслэл
2. Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга, технологи
3. Судалгаа, цаашид анхаарах зүйл
4. Дүгнэлт
5. Ном зүй
Хураангуй: Нийгэм болон хувь хүн тогтвортой хөгжих эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн боловсролын чанар, үйлчилгээнд тавигдах шаардлагыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад баримжаалж, үндэсний соёлын дэвшилтэт уламжлалыг дээдлэн, онол, практикийн шинэлэг үзэл санааг тусган шинэчлэх болон түүнийг хэрэгжүүлэхдээ  хүүхэд нэг бүрт тохирсон сургалтын  арга, технологийг боловсруулан үйл  ажиллагаандаа хэрэгжүүлэх нь манай боловсролын байгууллагын өмнө тавигдаж байгаа чухал зорилт мөн.
Түлхүүр үгс: Сургалтын зорилго, сургалтын технологи, технологийн шинэчлэл, хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи
Удиртгал
Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2008 онд Монгол улсын Засгийн газрын 316-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг нь тус улсын боловсролын хөгжлийн бодлого, стратеги, урт болон дунд хугацааны төлөвлөгөө, чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгүүд юм. Эдгээрт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний уламжлал, соёл заншлаа дээдэлдэг, сурах тэмүүлэлтэй, эрдэм боловсролтой иргэн төлөвшүүлэх талаар заажээ.
Эдгээр баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх арга зам нь хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг нээн илрүүлж, тэдний онцлогт тохирсон сургалтын технологи, аргыг боловсруулан сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа мөрдөх явдал юм.
Сүүлийн үед  Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, баримт бичгүүдийн үзэл санаа, зарчимд тулгуурласан “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд болон “Хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи”, “Хүүхэд өөрөө чиглүүлэгч технологи” зэрэг олон төсөл хэрэгжүүлж, багш, сурагчдыг бие даан чөлөөтэй ажиллах боломжоор хангаж байгаа ба хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багш нарт бие даан ажиллах эрх зүйн орчин бүрдүүлж, технологийг хэрэгжүүлэх явцад сурагчдын идэвх сонирхол, хариуцлага дээшилж, технологи үр дүнгээ өгч байгаа тул энэ чиглэлээр хийж буй ажлын арга, туршлагаасаа бусад багш нартай хуваалцах зорилгоор энэхүү илтгэлийг хэлэлцүүлж байна.
Судалгааны зорилго:
Хүүхэд бүрийг хөгжүүлэх  ямар боломж байгаа талаар судалж, дүн шинжилгээ хийн сургалтадаа хэрэгжүүлж буй арга, туршлагаасаа бусад  багш нартайгаа хуваалцахад оршино.
Судалгааны зорилт:
• Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого, технологийг багш, эцэг эх, сурагчид хэрхэн дэмжиж байгаа талаар судлах
• “Хүүхэд өөрөө чиглүүлэгч” технологийн хүрээнд хийж буй сургалтын аргын явц, үр дүнгийн талаар  дүгнэлт хийж цаашид сургалтад хэрхэн ашиглах боломжийг судлах
Судалгааны арга:
• Мэдээлэл цуглуулахад: Туршилтын арга, асуулгын арга, ярилцлагын арга
• Мэдээлэл боловсруулахад: Цуглуулсан мэдээлэлд анализ хийж дүгнэлт хийх аргыг ашигласан болно.
Нэг. Онолын үндэслэл
Өнөө үед сургалтын зорилго бол сурагчдад бие дааж суралцах, ажиллаж амьдрах арга чадвар эзэмшүүлэх, тэдэнд мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх,хурдацтай өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицох, шинийг хүлээн авах, хийж бүтээх, өрсөлдөх чадвартай хүнийг төлөвшүүлэх явдал боллоо. (Ш.Ичинхорлоо. Сургалтын арга, технологи. УБ 2012 он)
Нэг үе мэдлэг, чадвар, төлөвшил хэмээн дэс дараалалтай сургалтын процес явагддаг байсан бол өнөөдөр аливаа зүйлийг сурах, бүтээх гэсэн чин эрмэлзэл, хандлагатай байх нь суралцагчдад чухал болоод байна. Үүнтэй уялдан шинэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын агуулга, багш, сурагчийн хандлага, сурах, сургах  арга, үнэлгээ зэрэг сургалтын технологийн бүх элемент өөрчлөгдөхөөс өөр аргагүй болно. Өнөө үед сургахын тухай биш, суралцахуйн тухай ярих нь илүү оновчтой асуудал боллоо.
Суралцахуй бол сэтгэл зүйн хувьд ямар ч айдас түгшүүргүй, аятай тайван орчин бүрдсэн, суралцагч нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, итгэлцэл, харилцан ойлголцол бий болсон нөхцөлд амжилттай явагдаж үр дүн  нь мэдрэгдэх онцлогтой зүйл юм.
Аливаа зүйлд суралцах нь хүн тус бүрийн хувийн болон нийгмийн онцлогоос шалтгаалж, өөр өөрөөр хэрэгжих амар хялбар асуудал биш юм.
Суралцахуйн онолыг хөгжүүлж ирсэн 3 үзэл баримтлал байдгаас суралцагчдын хүсэл, сонирхол, хандлага, төлөвшил, сэтгэл зүй гээд хөгжих гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хувь хүний эрэлт хэрэгцээнд илүү тулгуурласан нь “хүмүүнлэг” үзэл баримтлал юм. Тус үзэл баримтлалыг өөрийн орны өвөрмөц байдалд тохируулан хэрэгжүүлэх нь  багш бидний өмнө тулгарч буй зорилтуудын нэг болно.
Суралцахад тодорхой жорыг тохируулсан технологи хэрэгтэй. Сургалтын технологи бол хүний сэтгэн бодох, танин мэдэхүйн үйлдлийг системчлэх загварчлал, нөгөө талаасаа хүнийг хүн болгон төлөвшүүлэх өвөрмөц урлаг юм.
Технологийн шинэчлэл гэдэг нь хамгийн товчоор хэлбэл мэдлэг дамжуулах аргаас мэдлэг бүтээлгэх аргад шилжих технологи юм.
В.Э.Ильенков “Хүүхдийг сэтгэн бодохуйд сургах ёстой” номондоо “Оюун ухаан сэтгэхүй гэдэг бол байгалиас гагцхүү хүнд заяасан хосгүй хишиг мөн бөгөөд түүнийг хэрхэвч гэмтээж болохгүй. Түүнийг гэмтээж эрэмдэг зэрэмдэг болгодог найдвартай арга бол хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх арга юм” гэжээ.
Монголчууд хүүхэд багачуудыг сургаж ирсэн эртний уламжлалтай ард түмэн. Тэд хүүхдүүдийг өөрсдөөр нь үйлдүүлж сургахыг чухалчилж байсан. Ерөөс монгол хүүхдийн өсч хүмүүждэг орчин нь өөрөө бага балчир наснаасаа эхлэн биеэр үйлдэн сурахаас өөр аргагүй орчин байсан. Энэ нь эрхэлж байсан аж ахуйн онцлогоос шалтгаалж, айл өрхүүд нэг дор бөөнөөрөө биш, жалгын нэг тарж амьдран, цөөн ам бүлийнхээ тусламжтай бүх ажлаа амжуулж ирсэнтэй холбоотой.
Иймд Монголчууд орчин үед хэрэгжүүлэхээр зорьж буй сургалтын аргуудыг хэрэгжүүлэх арвин их туршлагатай ард түмэн.
Тухайлбал, Б.Ринчен гуай сурах аргын талаар шавь нартаа”хийн сурах, суран хийх арга л чухал даа” гэж сануулан захидаг байжээ.
Технологи гэсэн үгийг анх 1950-иад оны СХУ-ны ном зохиолд хэрэглэж эхэлсэн. Гэвч энэ нь яг энэ үеэс эхлэн сургалтад технологи бий болсон гэсэн үг хараахан биш бөгөөд 1960-аад оны үеэс АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сургалтаа чанартай болгохын тулд орчин үеийн техникийн ололт амжилтыг сургалтадаа ашиглаж ирсэн. Үүнийг сургалтын технологи гэж нэрлэсэн.
Сургалтын технологийн суурийг анх тавьсан хүмүүс бол АНУ-ын судлаач Б.Скиннер, Э.Торндайк, Б.Блум, ЗХУ-ын судлаач Н.Ф.Талызина, В.П. Беспалько нар байв.
Манай орны эрдэмтэн судлаачид 1990-ээд оноос сургалтын технологи хэмээх нэр томьёог хэрэглэж эхэлсэн. Бид энэ хугацаанд сургалтын технологи гэдэг нь сургалттай холбоотой бүх асуудлыг  шийдэгч биш харин  энэ нь сургалттай холбоотой олон асуудлыг шийдэхэд тус нэмэр болдог маш их бүтээлч зүйл гэдгийг ойлгосон.
Монголын судлаачид, сурган хүмүүжүүлэгчид сургалтын технологийг олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал: Д.Ванчигсүрэн “Хичээлийн технологи, хүмүүжлийн хөтөлбөр” номондоо “Сургалтын технологийг судлах, боловсронгуй болгох гэдэг нь боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох системийг анги, танхимд хичээл хийх урлаг, эрэмбийг оновчтой сонгох, зохион бүтээх, эцсийн үр дүнг урьдчилан харах, тогтоох тухай асуудал юм” гээд манай орны нөхцөлд сургалтын технологийг боловсронгуй болгох, шинэчлэхэд дараах чиглэлийг баримталбал зохилтой гэжээ. Үүнд:
1. Мэдлэг гэдэг бол хэрэгтэй, хэрэгггүй томьёолол, дүрэм, журам, бэлэн үг, бичвэрийн ерийн цуглуулга биш, харин бодит юмс үзэгдэл, тухайлбал ухагдахууны систем, түүнээс үүдэн гарах бодомж сэтгэлгээ, оюун дүгнэлт хийх чадвар
2. Сургалтын технологийг сонгох гол шалгуур нь ижил нөхцөл, цаг хугацаандаа биш, харин хувь хүний оюуны болон физиологийн хүч чадалд тохирсон эцсийн үр дүн байна.
3. Сургуулийн эцсийн зорилго нь ширээний ард, сургуулийн танхимд үзсэнээ үйлдвэрлэл дээр даган хэрэглэгч биш, харин түүнд суурилан бие даан бүтээлчээр туурвигч, санаачлагч бүтээгч байна.
Д.Монхор, Б.Дамдинсүрэн П.Дорж нар “Сургалтын технологийн онол, арга зүйн зарим асуудлууд” номондоо “Сургалтын технологи нь зорилго, үйл явц, үр дүн гэсэн бүтэцтэй байх бөгөөд түүнийг сургалтын зорилгыг хамгийн бага хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй гэж товчоор ойлгож болно” гэжээ.
О.Пүрэв, Г.Содномваанчиг нар “Сургалтын технологи, үзэл баримтлал, онол, арга зүйн зарим асуудал” номондоо “Сургалтын технологи нь өөрийн зорилго, зориулалт, агуулга, арга хэлбэр, үнэлгээ, шалгуур бүхий иж бүрэн, өвөрмөц тогтолцоот ухагдахуун.
Иймд "сургалтын технологи гэдэг нь суралцагч болон багшийн суралцах хийгээд сургах үйлийн эздийн сэдэл, сонирхол, хэрэгцээ, буюу оюун-танин мэдэхүйн болон практик үйлд нийцүүлэн менежмент ухаанаар зохицуулан зохион байгуулж, үр дүнг шинжих ур чадвар, арга барилын цогц” гэжээ.
Хүүхэд бүрийн оролцоог дэмжих замаар хүн бүрт хүрч, тэднийг бие даан сурах арга барил эзэмшүүлэх арга бол хүүхэд бүрийг хөгжүүлэх арга юм.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барилыг чадварлаг эзэмшсэн багш сурагчдыг хөгжүүлж чадна.
Хоёр. Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга, технологи
Олон улсын боловсролын байгууллагуудын туршлагаас харахад зарим оронд стандарт мөрддөггүй, зарим оронд мөрддөг байна.
Стандарт бол боловсролын түвшин бүрт суралцагчдад боловсрол эзэмшүүлэх болон киррикюлимийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах үйл ажиллагааны чанарыг хэмжин үнэлж, түүнийг хөгжүүлж байхад чиглэсэн баримт бичиг. Манай улсын тухайд өөрийн орны хүмүүсийн онцлог, аливаа зүйлд хандах хандлага, ухамсар, соёлын түвшин зэргийг харгалзан стандарттай байх нь тохиромжтой гэж үздэг.  
Тэгвэл одоо мөрдөж байгаа хичээлийн стандартууд нь боловсролын бүх байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагч, эцэг, эх, судлаач, арга зүйч, шинжээч, удирдах ажилтан, мэргэжилтэн, боловсролын бодлого боловсруулагч сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн зохиогч, хэвлэн нийтлэгч, олон нийт зэрэгт зориулагдсан болно.
Тухайлбал: ТНУ-ны боловсролын агуулгын стандарт нь түүх, нийгмийн ухааны боловсролоор суралцагчдад төлөвших цогц чадамжийг эзэмшүүлэхэд чиглэсэн тодорхой чадваруудаар илэрхийлэгдэх мэдлэгийн тогтолцоог боловсролын тухайн түвшний суралцах үйл ажиллагааны онцлог, боловсролын агуулгын бусад хэсгүүдтэй холбогдох харилцан хамаарлыг илэрхийлсэн агуулгын айгаар тодорхойлогдоно гээд зөвхөн түүхийн боловсролын тухайд түүхэн цаг хугацаа, түүхэн газар нутаг, түүхэн зүтгэлтэн, түүхэн баримт, эх сурвалж, түүхэн сургамж гэсэн агуулгын айнуудыг зааж өгсөн.
Агуулгаар дамжуулан суралцагчдад цогц чадамж, чадвар төлөвшүүлэх учиртай. Стандартын дагуу боловсруулсан түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд суралцагсдад хүлээгдэж буй үр дүнг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Дээрх хүлээгдэж буй үр дүнг бий болгохын тулд агуулгаар дамжуулан чадвар эзэмшүүлэх, түүнийгээ хэрэглээ болгох учиртай. Харамсалтай нь багш нартай ярилцах явцад ажигласан зүйл болон авсан судалгаанаас үзэхэд бид баримт бичгүүдийг хагас дутуу судалдаг, түүнийг хэлбэр төдий баримталдаг, сурагчдын аливаа асуудалд хандах хандлагыг өөрчлөхийн оронд хуучин арга барилаараа хүүхдийг мэдлэгээр дүүргэх сав мэт ойлгон хичээлээ заадаг байдал давтагдсаар байна.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга, технологийг багш нар өөрсдөө бүтээлчээр эрж, хайн сургалтадаа ашиглах талаар төрөөс бодлого гарган дэмжиж байгаа тул энэ чиглэлээр хүүхэд бүрийг хэрхэн оношлох, хүүхэд нэг бүрт тохирсон төлөвлөгөөг яаж хийж байгаа болон боловсруулсан даалгаврын сангаасаа хавсралт болгон оруулсан болно.
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан гол агуулгуудаар дамжуулан сурагч нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь дараах гурван үе шаттай хэрэгжих үйл явц юм. Үүнд:
1. Сурагч нэг бүрийг оношлох
2. Оношилгооны дагуу хүүхэд тус бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулах
3. Төлөвлөгөөндөө тулгуурлан хүүхэд бүрийн чадварт тохирсон даалгаврын сан боловсруулан сурагчдаар ажиллуулан үр дүнг нь өөрсдөөр нь болон бусдаар нь үнэлүүлэх явдал зэрэг болно.

Оношилгоо хийх:
Оношилгоо нь сурагч сурч байгаа болон өмнөх ангиудын хичээл тус бүрээр эзэмших мэдлэг, чадвараа ямар түвшинд байгааг илрүүлэх үйл ажиллагаа юм. Оношилгооны зорилго нь стандарт, сургалтын хөтөлбөрт тусгагдсан заавал эзэмших мэдлэг, чадварын чухам юуг мэдэж байна, юуг мэдэхгүй байна гэдгийг сурагч, багш нар хамтран үнэн зөв тогтоох явдал юм.

Оношилгоо хийхийн тулд эхлээд сурагчдын сэтгэл зүйг бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл оношилгоо бол бидний өмнө авдаг сорил, шалгалтаас өөр. Таны юу мэддэг, чаддагийг үнэн зөв тогтоож байж дараагийн үйл ажиллагааг төлөвлөн тохирсон даалгавраар дамжуулан амжилттай суралцах үйл ажиллагаанд тань дэмжлэг болох  тул оношилгоонд чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө хуурахгүй, бусдад саад болохгүй байхыг ойлгуулах нь чухал юм.
1-р шатны оношилгоог бүлэг сэдвүүдийн ерөнхий агуулгаар ойлголтуудыг цэгцлэх, харьцуулах, дүгнэлт хийх хэмжээнд өөрөөр хэлбэл, Блумын таксономоор бол 4-6-р түвшинд, даалгаврыг гүйцэтгэх хугацааг 80 минутаас багагүй байхаар тооцоолж, сорилыг боловсруулна. /Жишээ болгож 3 шатны сорилыг хавсаргав/

Оношилгооны явцад бусдаас түрүүлж даалгавраа хийсэн хүүхдэд бусдад саад болохгүйгээр гарч явах боломжийг олгоно. Мөн хийж чадахгүй даалгавар байгаа бол шалтгааныг нь бичүүлбэл багшид тухайн хүүхдийн хоцрогдлыг арилгахад дэмжлэг болох болно. Дараагийн шатны оношилгооны даалгавар бэлтгэхдээ шалтгааныг  бодолцоно гэсэн үг.

2-р шатны оношилгооны даалгаврыг боловсруулахдаа 1-р шатны оношилгоонд анализ хийж үзэхэд тухайн сурагчийн гүйцэтгэж чадаагүй асуудлуудыг сонгон  авч, улам нарийн задалж сэргээн сануулж болохоор түвшинд даалгаврыг боловсруулна. Ингэхдээ хүүхэд нэг бүрийн хийж чадаагүй даалгаврыг дахин боловсруулна гэдгээ мартаж болохгүй.

Мөн энэ шатны оношилгоо нь өмнөхийг сэргээн бататгах үйл ажиллагаатай зэрэгцэн явагдвал үр дүнтэй. Үүний тулд 1-р шатны оношилгооны ерөнхий агуулгыг өөрчлөхгүйгээр уг агуулгын хүрээнд нарийвчилсан байдлаар даалгавар боловсруулагдана гэдгийг сурагчдад сануулбал сурагч өөрөө оношилгоонд бэлтгэж холбогдох зүйлийг олж уншиж мэдвэл үлдэц нь төдийчинээ сайн байх болно. Товчоор хэлбэл сурагч оношилгооны явцад хоцорсон хичээлээ нөхөж болох ба суралцах  явцдаа оношилгоо үргэлжилж байгаа гэдгийг ойлгосон байх учиртай.

3-р шатны оношилгоо нь өмнөх хоёр шатны оношилгооноос ялгаатай. Учир нь сурагч даалгавар гүйцэтгэх явцдаа ямар үйлдэл хийж чадаж байгааг оношилно. Өмнө судалсан агуулгын хэмжээнд бичиж, тайлбарлаж, эргэцүүлж, зөв хариултыг сонгож, зөв харгалзууулж чадахгүй бол бэлэн эх өгөөд уншаад бичих, уншаад ярих, гол санааг оновчтой илэрхийлж чадаж байгаа эсэх зэрэг үйлдлийг оношилсноор цаашид ямар даалгавар дээр, ямар үйл хийлгэвэл  үр дүнтэй суралцаж болохыг оношилно.

3-р шатанд сурагчдаар ажиллуулах эх нь мөн л 1-р шатны оношилгоо авсан агуулгын хэмжээнд байна. Ингэхдээ эхний хоёр шатанд гүйцэтгэж чадаагүй сэдвээр эх өгвөл сайн.
Ийнхүү эх дээр ажиллаж, өөрийн сурах арга барилд тохирсон үйлийг хийж  чадаж байвал тухайн хүүхэд өмнөхийг чадахгүй ч биеэ дайчлан цаашид хоцрохгүй суралцах боломжтой. Багш түүний чаддаг зүйл, сонирхлыг судлан даалгаврыг оновчтой өгөх шаардлагатай болно.

Төлөвлөгөө боловсруулах:
Оношилгооны үр дүнд тулгуурлан багшийн зүгээс хүүхэд нэг бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөө хийхдээ багш хүүхдийн мэдлэг, чадвар бүтээх үйлийг дэмжихэд туслах байдлаар төлөвлөнө. Аль болохоор хичээлүүдийг интеграцчилах нь хүүхэд хөгжих цаг гарахад дөхөмтэй. Жишээлбэл: Монгол хэлний хичээлээр эзэмшүүлэх чадварыг түүхийн эх дээр ажиллуулахаар багш нар хамтарч төлөвлөгөөгөө боловсруулснаар сургалтын төлөвлөгөө ёсоор 2 цаг судалдаг хичээлийг өдөр бүр судлах боломж бүрдэж, цагийн хувьд хоцрогдол арилгах бүрэн боломжтой болж байна.

Төлөвлөхөд анхаарах зүйл:
1. Хүүхэд бүрийг зөв оношилсон байх
2. Оношилгооны дагуу хэн, юуг мэдэж, ямар үйл хийж чадаж байна, хэн ямар түвшний даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгааг тодорхой харуулсан анализыг хүүхэд нэг бүрээр хийх
3. Анализын дагуу хүүхэд бүрийн онцлогт тохирсон төлөвлөгөө хийнэ.
4. Төлөвлөхийн тулд тухайн сурагчийн эзэмших ёстой агуулга, чадварын жагсаалтыг гаргах
5. Агуулгаар дамжуулан ямар чадварыг, ямар хугацаанд эзэмшүүлэх боломжтойг төлөвлөнө.

Даалгаврын сан боловсруулах:

Эмч хүн өвчтөнөө оношилж байж эмчилдэг  шиг, багш нар хүүхдээ зөв таньж байж түвшинд нь тохирсон ажлыг төлөвлөж, жорыг нь тааруулан даалгаврын сан боловсруулах учиртай.
    
Хүүхэд бүрийн чадварт тохирсон даалгаврыг боловсруулахдаа стандарт болон түүний хүрээнд боловсруулсан хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэнэ. Мөн сурагчдын сонирхол, идэвхийг өрнүүлж, чадах зүйлээс нь эхэлж, цаашид хүндрүүлэх журмаар даалгавраа боловсруулна. Даалгаврыг оноожуулан тухайн өдрийн норм болгон сурагчдад өгнө. Энэ нь өөрт оногдсон нормоо түргэн хугацаанд хийгээд дараагийн багшаас даалгавраа авч ажлаа амжуулах гэсэн ихэнх сурагчдын сэтгэл зүйн онцлогт  тулгуурласан болно.
Сурагчдын ажиллах даалгаврын сан нь сурагч өөртөө тохируулан сонгох боломжтой, бүлэг, нэгж сэдвийг судалсны дараа сурагчийн мэдлэг, чадварыг оношлох сорилтой холбоотой байна. (9-р ангийн Монголын түүхийн хичээлээр боловсруулсан даалгаврын санг хавсаргав.)

Гурав. Судалгаа, цаашид анхаарах зүйл
Сургалтын эцсийн үр дүн багш, сурагч, эцэг эхийн хамтын үйл ажилаагаанаас шалтгаалах тул Монгол улсын боловсролын талаар баримталж буй баримт бичгүүдэд тусгасан хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтыг багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагчид хэрхэн хүлээн авч байгаа болон тэдний сэтгэлд хэр нийцэх шийдвэр болсон талаар хийсэн зарим судалгааны дүнг танилцуулъя.

Судалгаанд Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүд, Сүхбаатар дүүргийн 35, 58, 71-р дунд сургуулийн багш нарын төлөөлөл хамрагдсан болно. Судалгааг хоёр удаа авсан бөгөөд эхний судалгааг оношилгооны явцад 48 багш, 157 сурагч, 65 эцэг эхээс, хоёр дахь судалгааг даалгаврын сан дээр ажиллах явцад 65 багш, 230 сурагч, 74 эцэг эхийг оролцуулан авч дүнг хувиар илэрхийлэн харьцуулсан нь дараах байдалтай байна.

Судалгаа 1. Оношилгооны явц дахь хүүхэд өөрөө чиглүүлэгч технологийг хэрхэн дэмжиж байгаа талаар эцэг эх, багш, сурагчдаас авсан судалгаа:
 
  Судалгаа 2. Даалгаврын сан ажиллуулах явцад багш, сурагч, эцэг эхчүүдээс авсан судалгаа:
 
Дүгнэлт: Оношилгооны явцад цаг их алдаж байгаа мэт санагдаж, багш, эцэг эх, сурагчдын аль аль нь эргэлзэж байсан боловч, даалгаврын сан дээр ажиллан эхний үр дүн эерэгээр гарах явцад тэдний хандлагад өөрчлөлт гарсныг судалгаа харуулж байна.

Эцэг эхчүүдийн дунд өдөрлөг, сургалт зохион байгуулж технологийн ач холбогдлыг ойлгуулсан нь тэдний сэтгэхүй өөрчлөгдөхөд нөлөөлсөн. Эцэг эхчүүд сурагчдаас илүү дэмжиж байгаа нь судалгаанаас харагдлаа. Цаашид эцэг эхчүүдийн зүгээс багш болон хүүхэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар сургалт, зөвлөгөө хэрэгтэй байна.

Судалгаанаас үзэхэд эцэг эхчүүд багш нараас дутахааргүй дэмжиж байгаа нь сайшаалтай.
Өөрийн хичээл заадаг 302 сурагчдаас 3 шатны оношилгоонд ямар дүн үзүүлснийг судалж үзэхэд дараах байдалтай байна.
Судалгаа 3. 1 ба 2-р  оношилгооны дүн:

Дүгнэлт: Оношилгоог өмнөхийг сэргээн бататгах үйл явцтай уялдуулан явуулснаар оношилгооны дараагийн шатанд ахиц гарсан байна.
Судалгаа 4. 3-р оношилгоо буюу эх дээр ажиллаж үйлдлийг оношилсон дүн:

    
Судалгаанаас дүгнэж үзэхэд сурагчид өөрсдөө уншаад асуултад хариулах, эхээс гол санааг олж бичих, бичсэн зүйлээ бусдад ярьж өгөх зэрэг чадвар нь бусдын ярихыг сонсоод бичих, ярих чадвараас илүү хөгжсөн байдаг байна.
Багшийн зүгээс сурагчдын сул тал болох сонссоноо ярих, сонссоноо бичих чадварт илүү анхаарах даалгавар боловсруулан ажиллуулах шаардлагатай  болохыг харуулж байна.
Судалгаа 5. Даалгаврын сан дээр ажиллаж буй байдлын судалгаа:
Даалгаврыг оноожуулан тухайн өдрийн норм болгон сурагчдад өгөхдөө сурагч нэг цагийн хичээлээр 4 онооны даалгавар хийхээр тооцсон болно. Хугацаанаасаа өмнө даалгавраа хийсэн сурагчдад нэмэлт даалгаврыг арай гүнзгийрүүлсэн байдлаар өгдөг.

Эдгээрийг хувиар үзүүлбэл:
Даалгаврын сан дээр ажиллаж байсан эхний өдрүүдэд судалгаанд хамрагдсан 472 сурагчдын 37 % нь даалгаврыг хугацаандаа, 51 % нь дурьсан хугацаанд, 11,8 % нь огт амжихгүй баясан бол сарын дараа 54,4% нь хугацаандаа. 16,1% нь дурьдсан хугацаанд, үлдсэн 3,6% нь огт амжихгүй байна гэсэн судалгааны дүн харууллаа.
Судалгаанаас дүгнэж үзэхэд олонх сурагчид бие даан ажиллах чадвартай байдаг бөгөөд шахалт шаардлагын дор суралцах хандлагатай, харин үлдсэн цөөн хүүхэдтэй багш ганцаарчлан ажиллах шаардлагатай болж байна. (ойролцоогоор 3-5% орчим)
Туршилт хийх явцад учирсан бэрхшээл:
Хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи нь багш сурагчийн мэдлэг бүтээх үйл явцад тусалж дэмжихийг гол үүргээ гэж ойлгон ажилладаг хандлагыг бий болгодог үр дүнтэй арга болох нь тодорхой боловч  цаашид санал бодлоо солилцон боловсронгуй болгохоор бэрхшээлтэй асуудлууд байна.
•    Зайлшгүй байх шаардлагатай ч оношилгоо хийх явцад асар их цаг, бичиг цаасны ажил хийгдэж байна.
•    Даалгавар дээр ажиллах явцад өдрийн нормоо биелүүлээгүй хүүхэд бүрийг суулгаж даалгаврыг хийлгэх анги танхимын хүрэлцээ, хол гэртэй хүүхдүүдийн хувьд бэрхшээлтэй байна.
Туршилтын явцад ажиглагдсан ололтой зүйл:
•    Оношилгоо, төлөвлөлтөө хийсний дараа багшийн ажил хөнгөвчлөгдөх талтай.
•    Сурагчид бие даан сурах, өөрийгөө болон бусдыг үнэлэх чадварт суралцаж байна.
•    Сурагчдын идэвх, хариуцлага илт дээшилж байна.
Судалгааны ерөнхий дүгнэлт: Хүүхэд бүрийг хөгжүүлэх багш, эцэг эх, сурагчид хэрхэн дэмжиж байгаа болон хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйн ямар боломж байгаа талаар судалж, дүн шинжилгээ хийн сургалтдаа хэрэгжүүлж буй арга, туршлагаасаа бусад  багш нартайгаа хуваалцах нь энэ удаагийн судалгааны зорилго байлаа.

Судалгааны үр дүнгээс үзэхэд  багш эцэг эхчүүд, сурагчид маань хүүхэд бүр өөрсдөө бие даан суралцах, хоцрогдлоо арилгах, эрчимтэй суралцах, асуудлын учир шалтгааныг өөрсдөө нээн, турших сургалтын аргуудыг хэрэгжүүлэх технологийг дэмжсэн бөгөөд цаашид багш нарын зүгээс хүүхдийн оролцоог дэмжих замаар бүтээлч сэтгэлгээний аргуудыг  хүүхэд бүрт тохируулан хүргэж тэднийг бие даан суралцах арга барил эзэмшүүлэх нь тулгамдсан зорилт болж байна.

Сурагчдадаа  шалгуулахын тулд биш, сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэглэхийн тулд сурах ёстой гэсэн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх нь чухал.
Хүүхэд бүрийг зөв оношилж, онцлогт нь тохируулан даалгаврын сангаар бие даалган хөгжүүлэх технологийг оновчтой зохион байгуулж чадвал багшийн ажлын ачаалал, үр дүн муутай бичиг цаасны ажил багасч, хүүхдэд зориулагдсан цаг гарах боломжтой, хүүхэд ч жинхэнэ утгаараа бие даан сурч, оюуны хүчээ дайчлах, хурдтай сэтгэх чадварт суралцах боломжтой болох нь туршилтын явцаас харагдаж байна.

“Хүүхэд бүрийг хөгжүүлэх технологийн явцын талаар судалж, хүүхдийг зөв чиглүүлж, өөрсдөөр нь бие даалган хийх үйлийг хүүхэд бүрээр төлөвлөж, даалгаврыг оновчтой боловсруулан хичээлийн жилийн төгсгөлд үр дүнг нь дүгнэж, өмнөх жилийнхтэй харьцуулж судалгаа хийх нь миний цаашдын зорилт байх болно.

Сургалтын үр дүнтэй арга хэрэгслийн эрэл хайгуул сурган хүмүүжүүлэх ухааны түүхийн туршид үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү танилцуулж байгаа хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи нь монгол хүүхдийн онцлогт тохирсон, сурагчдаар бүтээлчээр ажиллуулах боломжтой шилдэг аргуудын нэг юм.

Цаашид санал болгох зүйл:
Тулгамдсан бэрхшээлийг даван туулахын тулд:
1. Нийт багш нарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологийн давуу талыг сурталчилж, багш нарын хуучинсаг сэтгэхүй, хандлагад өөрчлөлт оруулахуйц дэс дараатай ажлуудыг Боловсролын яам, хүрээлэн, багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын газар болон боловсролд хамааралтай бүх байгууллагууд даруйхан хэрэгжүүүлэх, энэ талаар амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын ажилтнуудыг дэмжих, урамшуулах ажлыг өмнөхөөс мэдэгдэхүйц өндөр түвшинд, бусдад нөлөөлөхүйцээр зохион байгуулах

2. Олон сурагчид үлдэж даалгавраа нөхөж хийх анги танхимын хүрэлцээгүй байдлыг харгалзан сурагчдын мэдлэг чадварын түвшинд тохирсон тухайн үедээ хийж чадахаар даалгаврыг боловсруулж, сурах сонирхлыг нь сайжруулж, цаашид өөрөө бүтээлчээр эрэл хайгуул хийх, хурдтай ажиллах арга барилд суралцахад нь туслах

3. Даалгаврын сан боловсруулах, түүнийг хувилж олшруулахад цаг, цаас их орж байгааг анзаарч, шинээр хэвлэгдэх сурах бичгүүдийн даалгаврыг дахин хувилах шаардлагагүйгээр сонголттой боловсруулахад анхаарах

4. Хичээлийн жилийн эхэнд багш хүүхэд нэг бүрээ таньж нас бие, сэтгэхүйн онцлогийг тодорхойлоход зориулсан оношилгооны хугацаа байхаас гадна мартагдсан буюу мэдэж, чадахгүй үлдсэн зүйлийг нөхөн эзэмших хугацааг мөн төлөвлөх       

Ном зүй:
1. Баасандорж Ц. Сургалтын арга. УБ. 2011.
2. Гантулга Ц. нар Монголын түүх III. УБ. 2012.
3. Ичинхорлоо Ш. Сургалтын онол. УБ. 2012.
4. Ичинхорлоо Ш. Сургалтын технологи. УБ. 2012.
5. Монхор Д. Дамдинсүрэн Б. Дорж П. Сургалтын технологийн онол, арга зүйн зарим асуудлууд. УБ 1997.
6. Ред. Пүрэв О, Содномваанчиг Г. Сургалтын технологи, үзэл баримтлал, онол арга зүйн зарим асуудал. УБ. 2001.
7. ЕБ-ын 12 жилийн 6, 7, 8, 9, 10-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. УБ, 2011 он
8. Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт. УБ 2004.
9. Хүүхдийн хөгжил төлөвшил оролцоонд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх нь. (Багш нарын бүтээлийн эмхэтгэл). УБ. 2011.
10. Эрдэм боловсролтой монгол хүн. Боловсрол шинжлэх ухааны салбарын шинэчлэлийн хөтөлбөр. УБ. 2012 он.
11. Вэйб сайт. www.google.mn

Хавсралт 1.

1-р шатны оношилгооны сорил.

1. Дараах чиглэлийн дагуу Манжийн эрхшээл дэх Монгол орны тухай 40-50 үгэнд багтаан гол санаагаа бичээрэй.
(Монгол, Манж улсуудын газар зүйн байрлал, тэр үеийн эрх баригчид, тэмцэгчид, Манжид хэдийд хэрхэн эзлэгдсэн, түүний сургамж)

2. 1911 оны хувьсгалын шалтгаан, оролцогчид, хувьсгалын үр дүнгийн талаар товч бичээрэй.

3. 1921 оны хувьсгалын шалтгаан, оролцогчид, хувьсгалын үр дүнгийн талаар товч бичээрэй.

4. 1924-1939 онд төр засгаас авч хэрэгжүүлсэн гол бодлогуудыг нэрлэж, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, үр дүнгийн талаар  20 үгэнд багтаан бичээрэй.

5. Халх голын дайны шалтаг, шалтгаан, сургамж, үр дүн, цаг хугацаа, оролцогчид, дайны дараах нийгэм эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар санаж байгаа зүйлээ бичээрэй.

6. Монгол улсад социализм байгуулах оролдлого хэдийд хийгдсэн түүний сургамж юу байв? Өөрийн бодлоор гол санаагаа 20 үгэнд багтаан  бичээрэй.

7. 1990 оны хувьсгалын онцлог, түүнээс хойш манай орны нийгэм, эдийн засаг, оюун санаа, гадаад бодлогод гарсан өөрчлөлтийн талаар 5 өгүүлбэрээр илэрхийлж бичээрэй.

2-р шатны оношилгооны сорил

1. Манж нар хаагуур нутаглаж байсныг Монголын газрын зургаар баримжаалан тэмдэглээрэй.

 

2. Цэгийн оронд нөхөж бичээрэй.

........................ зүрчид, түнгүс угсааны олон аймгийг нэгтгээд, 1616 онд .......................улсыг байгуулж, хаан ширээнд суужээ.

3. Дараах хаад, ноёд нь аль нутгийн хүмүүс болохыг зөв харгалзуулаарай.

А. Лигдэн        1. Халхын ноён
Б. Цогт хун тайж    2. Өвөр Монголын хаан
В. Галдан бошигт    3. Ойрадын хаан

4. Зөв хариултыг сонгоорой.

А. 1755-9-10 сард Долнуурт ямар үйл явдал болсон бэ?
А. Зүүн гарыг Манж гүрний бүрэлдэхүүнд оруулан авах их баяр ёслол хийсэн
Б. Халх Монгол Манжид эзлэгдсэнийг албан ёсоор зарласан
В. Өвөр Монгол Манжид эзлэгдсэн.

5. 1755-1758 онд Манжийн эсрэг тэмцлийг зохион байгуулсан хүмүүсийг нэрлэж бичээрэй.

А...........................................                     Б.................................

6. Монголчууд Манжид эзлэгдсэн шалтгааныг өөрийн үгээр бичээрэй.

7. Манжийн эсрэг тэмцлийн сургамжийг эргэцүүлж 50-60 үгэнд багтаан эргэцүүлэмж бичээрэй.

3-р шатны оношилгооны даалгавар

 

 
 Уншаад бичих даалгавар.
1. XVII зууны эхэн үе дэх Монгол орны газрын зургийг тоймлон зурж хэсэг тус бүрийг холбогдох зүгт нь тэмдэглэж бичээрэй.
2. Хоёр дахь эхийг уншаад Цэнгүнжав, Чингүнжав нарын талаар хаьцуулсан дүгнэлт хийж бичээрэй.
3. Цэгийн оронд тохирох санааг олж  утга төгс өгүүлбэр бүтээж бичээрэй.
4. 1755-1758 оны Манжийн эсрэг тэмцлийн ухаарал сургамж нь..............................................................................................................бөгөөд ......................................................................уйтгар гунигийг үлдээсэн боловч.................................................................учраас урам зориг дагуулсан болно.

Уншаад ярих даалгавар
1. Эхийг уншаад ойлгосноо найздаа ярьж өгөөрэй.

2. Өөрийнхөө бичсэнийг хамт суугаа найздаа үзүүлж, найзынхаа бичсэнээс санаа авч харилцан ярилцаарай.

Даалгавар 1.

1.Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй

 

    

1. Улс, улс төр, тусгаар тогтнол зэрэг үгсийн утгыг толь ашиглан тайлбарлаж  бичээрэй. (0,5 оноо)

2. Эв нэгдэл, бутрал гэсэн үгсийг оролцуулан эхийн гол санааг тайлбарлан ярихад бэлтгэж бичээрэй. (0,5 оноо)

3. Монголд эдийн засгийн хувьд хүчирхэг хүмүүс хэн байсан гэж бодож байна вэ? Нэрлэж жишээ гарган бичээрэй. (0,5 оноо)

4. Улс төрийн бутрал бидэнд ямар сургамж үлдээсэн талаар дүгнэж бичээрэй. (1 оноо)

5. 1-99 он I зуун, 100-199 он II зуун бол Монголд улс төрийн бутрал хэдээс хэдэн оны орчим  болсныг бодож олоорой. (0,5 оноо)

Гэрийн даалгаварт улс төрийн бутралын талаар 50-60 үгэнд багтаан эргэцүүлэмж бичиж ирээрэй.

Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Э. Энхпүрэв "Хүүхэд өөрөө чиглүүлэгч" технологи танилцуулах өдөрлөгийг 4 дүгээр сарын  9-10-ны  өдрүүдэд Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа. "Хүүхэд өөрөө чиглүүлэгч" технологи нь  сайдын зөвлөх Э. Энхпүрэв  1997-2013 онд судалж, туршиж, үр дүнд хүрсэн технологи бөгөөд "Хүүхэд өөрөө өөртөө хамгийн сайн багш"  гэсэн үндсэн үзэл санааг агуулдаг. Өдөрлөгт яам, нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн багш, оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны төлөөлөл 780 хүн оролцож технологитой танилцан, санал бодол солилцлоо.
cialis manufacturer coupon 2016 discount prescriptions coupons free prescription drug cards
free printable cialis coupons is-aber.net discount prescription coupons
buscopan wirkung site buscopan hund
ataraxia read atarax precio
renova open renovar passaporte
inderal engorda inderal generico inderal comprar
propranolol krema blog.tgworkshop.net propranolol je
ventolin jarabe link ventolin
microlite pill weight loss go microlite pill

Фото мэдээ