117 р сургуулиас Онцгой байдлын алба,Чингэлтэй дүүргээс хамтран зохиосон эсээ бичлэгийн тэмцээнд мөнгө,алт,хүрэл медаль хүртсэн бүтээлүүд


Чингэлтэй дүүрэг  117-р сургуулийн 9в ангийн сурагч  Ж.Амирдаа
Аварна, хамгаална, тусална
Онцгой байдлын ерөнхий газрын гал сөнөөгч нь ямар нэгэн газар аюул осол, гал түймэр өөр бусад зүйл болоход дандаа гал сөнөөгчид очиж тусалж авардаг. Онцгой  байдлын ерөнхий газрын уриа: Аварна, тусална, хамгаална гэдэг. Харин онцгой байдлын ажил нь:Хүний амийг аварч тэр аюул осолд орсон аюултай байдалд байгаа хүмүүсийг аварч, тусалж, хамгаалахын тулд өөрийн биеийг үл хайрлан тэр хүмүүсийг авардаг. Хүмүүсийг аюул осол, хүн нас барах, өвчин тусах, сааталтай болох, гал түймрийн аюулд орсон үед онцгой байдлын ерөнхий газрын гал сөнөөгч нар юмуу аль эсвэл аврагч нар очиж тусалдаг. Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын алба гэж хүмүүс ярьдаг. Онцгой байдлын ерөнхий газрыг хоёр ангилна. Аврагч, гал сөнөөгч гэдэг. Энэ хоёр нь ямар ямар хэрэг гарахад очдог вэ гэхээр Аврагч нь: хүн усанд живэх, нуранганд өртөх, техникийн осолд орох, ахуйн осолд орох, үйлдвэрийн осолд орох, хилийн осолд орох гэх мэт зэрэг ослууд гарахад аврагч нар очдог. Харин гал сөнөөгч нь ой хээрийн осол, үйлдвэрийн осол орох, ахуйн осолд орох, хилийн осолд орох зэрэг ослууд гарахад онцгой байдлын ерөнхий газрын албаны гал сөнөөгчид очиж хүмүүст тусалдаг. Одоогийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, зэрэг аймгууд нь ой хээрийн гал түймрийн аюул осолд өртөөд байгаа юм.  Хүмүүс бие биендээ хүнд хэцүү үед  өөрийн сэтгэлээр бололцоогоороо туслах нь хүний хүн чанарыг илтгэж байгаа хэрэг юм. Тийм  учраас та өөрийгөө ямар нэгэн болзошгүй ослоос бүрэн хамгаалах үүрэгтэй юм. Эдгээр нь Монгол улсад амьдарч байгаа бүх хүмүүсийг хамгаалах туслах аврах үүрэгтэй. Гал гарсан үед хурдан гал команд101,  105    дугаарт  яаралтай залгана.  Бусдын  төлөө өөрийн амиа үл хайрлан өглөөний нартай уралдаж  босон үдшийн нарыг жаргатал өөртэйгөө тэмцэн амьдардаг. Манай онцгой байдал нь 9  дүүргийн дүүрэг бүрт онцгой байдлын алба нь байдаг.Бусдын төлөө  амь насаа үл хайрлан ажилладаг ач гавьяатай эрэлхэг баатарлаг  ах эгч нартаа ажлын өндөр амжилт хүсье.


Чингэлтэй дүүрэг  117-р сургуулийн 9б ангийн сурагч Оюунтүлхүүр
Аварна, хамгаална, тусална
Аврах хамгаалах гэдэг үйлийг сэтгэлээсээ хийвэл хүсэж  байгаа зүйл нь биелдэг. Монгол улсын хэмжээнд хүний аюулгүй  байдлыг хамгаалдаг онцгой байдлын алба , эмч, цагдаа гэсэн ажилтнууд байдаг.  Үүнээс онцгой байдлын алба илүү хүнд ч гэсэн олон хүний амь насыг аварч хамгаалдаг. Ийм учраас тэр хүмүүсийг анхаарч байх хэрэгтэй. Мөн эмч нар хүний эрүүл мэндийн төлөө өөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг үл хамгаалан зүтгэдэг.  Гэвч төрөөс явуулж буй бодлого нь мөн л бага. Хүн нийгэмд өсч хөгжих явцдаа бие биедээ байнга тусалж байдаг билээ.   Тиймээс монгол ардын хэвшмэл хэлц олон байдаг. Үүнээс  Дэм дэмэндээ дээс эрчиндээ. Энэхүү хэвшмэл хэлц нь ганцаараа оршин тогтнох нь хэцүү, харин өөрсдийн найз, аав, ээж, ах эгч, саахалт зэрэгтээ туслаж бүгдээрээ нэг санаатай байж тухайн ажил нь бүтдэг гэдгийг  өвгөд маань бидэнд сургаж үлдээсэн байна. Энэ нийгэмд хүнд тусалдаг олон  хүмүүс байдаг Мэргэжил нь хүнд олон талын ашигтай байдаг. Эдгээрээс өдөр бүр хүнд тусламж үзүүлж байдаг мэргэжил бол эмч нар юм. Бүхий л мэргэжил хүнд сайн сайхныг хүсэж хүнд мэдлэг  мэдээллийг зөв ойлгуулахын тулд аливаа мэргэжилтэнг бэлтгэдэг. Эдгээрээс өдөр бүр хүнд тусламж үзүүлж байдаг. Тэгэхээр бид бид бүхэнд тухайн тусыг байнга санаж бодож явах хэрэгтэй. Бид бүхэн  өндөр настан, бага насны хүүхдүүдэд туслах дуртай байдаг.  Учир нь бидний ажил бүтэж эргээд бидэнд сайн  сайхан бүхэн ирнэ гэж үздэг. Тиймээс төрийн бус олон нийгэмлэг байдаг. Жнь: улаан загалмайн нийгэмлэг гэж байдаг уг нийгэмлэг нь өндөр настан,бага насны хүүхдүүдэд өөрсдөө сэтгэлээрээ тусалдаг. Тус  болох нь нэг талаасаа сэтгэлийн хүч юм. Хэр зэрэг сэтгэлээсээ байна тухайн туслаж буй хүндээ тэр хэрээрээ тусламж хүргэдэг билээ.


Чингэлтэй дүүрэг  117-р сургуулийн 8в ангийн сурагч Хүрэлчимэг  
Аврана, хамгаална, туслана
Онцгой байдал нь аливаа хэрэг болсон тохиолдолд тэр газар нь очиж болж байгаа үйл явдлыг зохицуулж тусалдаг. Ингэж хэлсний учир бол түймэр ихэнхдээ ой модонд болдог. Тэнд байгаа мод мөн амьтан хүний амь насыг аварч хамгаалдаг. Элдэв байгалийн гамшиг болохоор мөн онцгой байдлыхан явжхүн бүрд тусалдаг. Тиймээс бид байгаль орчиндоо  өөрийн юм шиг хайрлаж хамгаалж байх нь чухал. Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах хэрэгтэй. Бид бүхэн  байгаль орчноо хамгаалбал өөрийн эрүүл мэндээ хамгаалан гэсэн үг жнь өвлийн улиралд айл болгон гал түлж утаа нь орчноор нэг бүр тархсан байдаг. Мөн авто машины утаа хүнийг  ихээхэн хордуулдж байдаг. Хэрэв айлууд хашаандаа модтой бол тэрхүү утаанууд хүнд биш харин тухайн модонд шингэнж хүний  эрүүл мэндийг хамгаална. Мөн байгаль дэлхийи дээр хогийг хаяхгүй байх нь чухал.  Хэрэв хаявал тухайн хог нь газрын хөрсөнд хэдэн мянган жил байж газрын хөрсийг үхүүлдэг быайна. Тэгсэнээр ногоо ургах боломжийг бага байлгадаг.       . Хэр зэрэг сэтгэлээсээ байна тухайн туслаж буй хүндээ тэр хэрээрээ тусламж хүрэгдэг билээ.



 
 


cialis coupon lilly prescription coupon coupon for cialis
discount card for prescription drugs mha.dk coupon for free cialis
free discount prescription card nationalautocare.com prescription coupon
reminyl 16 mg capsule oscarsotorrio.com reminyl
jasmine tridevil jasmine tookes jasmine thompson
cialis 5 mg daglig site cialis wiki
inderal engorda inderal generico inderal comprar
procyclidine yovi.info procyclidine dosage
propranolol krema blog.tgworkshop.net propranolol je
nurofen femme nurofen prix nurofen sirop

Фото мэдээ